Үндэсний хөгжлийн газар нь “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.5 дахь заалт, “Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.6 дахь заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 165 дугаар захирамжийн дагуу “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд бүсчилсэн хөгжлийн онол, арга зүй, аргачлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачдаас бүрдсэн “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий арга зүйн зөвлөл”-ийг байгуулан анхны хурлыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү зөвлөл нь “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах ажлын хүрээнд бүсчилсэн хөгжлийн онол арга зүйн асуудлаар харилцан санал солилцох, мэдлэгээ хуваалцах, практик туршлагаа хэлэлцэх, хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлох чиглэлээр ажиллах юм.
Зөвлөлийн даргаар Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, нарийн бичгийн даргаар Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболд,
Гишүүдээр:
Тус уулзалтаар “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий арга зүйн зөвлөл”-ийн гишүүд тус бүр өөрсдийн судласан судалгааны ажлуудынхаа талаар илтгэл танилцуулж, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдах “Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал”-ын үеэр Монгол Улсын талаас танилцуулах илтгэлийн үзэл баримтлал тодорхойлж, зөвлөлийн цаашдын үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөний талаар харилцан санал солилцов.
Холбоо барих: Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнхсайхан утас: 99078156, майл хаяг: munkhsaikhan.d@nda.gov.mn